B PRODUCTION “А” ЗЭРЭГЛЭЛИЙН “440HZ RECORDS” СТУДИЭ НЭЭЛЭЭ


“B Рroduction” үүсгэн байгуулагдсаны 16 жилийн ойн хүрээнд олон улсын ISO 3382:2009 акустикийн стандарт хангасан, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон, кино хөгжмийн дуугаралт болох “DOLBY SURROUND” тохируулга хийх боломжтой дуу бичлэгийн А зэрэглэлийн “440Hz records” студийг албан ёсоор нээж, танилцууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын дэд сайд М.Батбаяр, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон бусад хүмүүс оролцов.

Монголд анхдагч “440Hz records” нь үндсэн таван студитэй, хамгийн том студи болох А студи нь “Solid State Logic”-ийн хамгийн том загвар буюу “SSL Duality Delta 48 channel” аналоги удирдах төхөөрөмжийг ашигладаг бөгөөд пянзны бичлэг хийх боломжтойн дээр холливудын киноны хөгжмийн “Dolby Surround 5.1” дуугаралт, олон улсын киноны хөгжмийн стандартыг хангах боломжтой гэж тус продакшны захирал Д.Болд онцоллоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин МҮХАҮТ нь уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд соёлын экспорт нь үүний салшгүй нэг хэсэг. Монголын өв соёлыг дэлхийд таниулах, соёл, урлагийн брэндийг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад олон улсын стандартын шаардлага хангасан дуу бичлэгийн студи чухал оролцоотойг тодотгов.






Амжилттай!
Сагсанд нэмлээ!
Нэвтрэн орно уу!    
Нэвтрэн орно уу!    
Хадгалсан байна!
Нэмсэн байна!
* тэмдэгтэй талбаруудыг бөглөнө үү!
chat icongoodsoil