Гудамжийг хөглөе залуусаа
Дэлхийн өнцөг булан бүрт л дуу хөгжимд дурлагч залуус хэдэн мянгаараа гудамжний урлаг болох " Busking " хийж өөрсдийн үзэл бодол, хүсэл сонирхлоо илэрхийлэн гудамжинд тоглодог. Тэдгээр залуусын нэгэн адил манай Goodsoil club-ийн залуус ч мөн адил 2017 оноос эхлэн "Гудамжийг хөглөе" уриан дор нэгдэн уг үйл ажиллагааг явуулсаар байна.
Бид нэг нэгийгээ танихгүй ч, хөгжмөөр дамжуулан холбогддог. Бидний дунд эмч сувилагч, зураач, барилгачин, автын механикч, мужаан гээд төрөл бүрийн мэрэгжилтэй залуус байдаг. Мөн оюутан залуус бүр тэтгэвэрийн настнууд ч бий. Бид нэг л зүйлийн төлөө нэгддэг нь дуу хөгжим билээ.
Урин дулааны цаг дөхөөд бид бүгд л дор бүрнээ догдлон, цуглах цагаа хүлээцгээж байна.
Корона арилж, энх цаг ирвэл гудамжиндаа цуглах юмсан.
Чиний дотоод ертөнцийг сонсох түмэн хүн түүгээр холхино.
Чамайг дуулах үед, хөгжимдөх үед чиний дотоод ертөнцөөр тэдгээр хүмүүс аялна.
Гудамжинд олны дунд дуулаад зогсох л хамгийн жаргалтай мөч.
Найзаа гитараа үүрээд ир, Гүүд сойл руу явцгаая гэсээр цуглацгаадаг даа бид
Бид жил бүр "Гудамжийг хөглөе" уриан дор гудамжинд BUSKING хийцгээдэг.
Хөгжим л энэ залуусыг холбодог. Тэд өөр өөр мэргэжилтэй, өөр өөр замаар явцгаадаг. Гэхдээ тэд хөгжмөөр дамжуулан уулзаж, нөхөрлөсөн.
Тэд бол Goodsoil-ийнхон.
Бид 2017 оноос эхлэн гудамжийг хөглөцгөөж байна.
Их хотын стрессийг би тайлахыг хүсдэг. Тэр ч хүсэлдээ дуулгавартайгаар энэ залуустайгаа нэгдэн, дуулж хөгжимдөх дуртай байдаг юм.
Дуу хууртай газар л инээд хөөр баяр баясал ундарч, цацарч, дэлгэрч байдаг юм. Манай залуусын нүүрнээс мишээл тодорч, их хотын стрессийг тайлж, гудамжийг хөглөдөг.
Бид нэг гэр бүл
Мэдээг бэлтгэсэн. Сайнхөрс