Бидний хөгжиж буй 7 жил
Анх энэ хөгжмийн бизнесийг өөрийн хүч хөдөлмөрөөр цуглуулж олсон 1,5 сая төгрөгөөр эхэлж байлаа. Тухайн үед ажлаасаа гарчихаад урд БНХАУ-ӨМӨЗО амьдарч байсан үе. Бага байхаасаа хөгжимд дуртай, бөмбөр тоглох сонирхолтой хүүхэд байсан нь хөгжмийн бизнес рүү ороход суурь болж өгсөн гэж боддог. Бага байхын л аливаад ул суурьтай хандахыг зорьдог. Нэг хийж эхэлсэн ажлаа эцсийг нь үзтэл амардаггүй, цуцсан ч зогсдоггүй хүүхэд байсан. Энэ зан чанар эцэг эхээс ирсэн өв гэлтэй. Өдгөө миний амьдралд их дэм тус болж яваа чанар юм.
2014 оноос эхэлсэн хөгжмийн худалдааны лангуу маань өргөжин тэлсээр өнөөдөр 2 салбар, www.goodsoil.mn нэртэй Онлайн хөгжмийн худалдааны иж бүрэн сайттай болоод байна. Мэдээж хүний амьдралд уналт босолттой цаг үе ээлж дараатай байдаг. Миний хувьд ч өвчин зовлонтой, өр ширтэй хүнд хэцүү цаг үеүдийг тойрч биш дайрч гарсан эгэл залуучуудын л нэг. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэж Монголчуудын маань хэлдэгээр өнөөдрийн энэ хэмжээнд гэр бүлээ авч явж байгаа нь хоёргүй сэтгэлээр тууштай хөдөлмөрлсний минь үр шим гэж боддог юм.
Манай Гүүд сойл ХХК нь одоогоор 6 ажилтантай улсад татвар төлдөг аж ахуй нэгж болоод Монгол улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулаад явж байна.
Бид цаашид хөгжим сонирхогч залуус та бүхэндээ дэлхийн аль шилдэг брэнд, бараа бүтээгдэхүүнийг дэлхийн үнээр нь түргэн шуурхай нийлүүлэх бодлогыг барин ажиллах болно. Дэлхийн брэнд бол шалгарсан чанар, нэр хүнд байдаг гэдгийг бид бүгд мэднэ.
Монгол залуус дэлхийн хөгжмийн зах зээлд дээгүүр үнэлэгдэж, ур чадвараараа танигдаж байгаа энэ цагт, хөгжим сурах сонирхолтой хүүхэд залуус ихээр нэмэгдэж байна. Энэ цаг үеийг дагаад хөгжмийн эрэлт ч нэмэгдэх болсон. Яг энэ цагт чанартай хөгжмийг, шалгарсан чанарыг Монголоосоо, дэлхийн үнээр худалдан авах боломжийг бүрдүүлэн ажиллах болно.
Дэлхийн нийтээрээ энэ цаг үед цар тахлын улмаас, аливаа бараа үйлчилгээг зайнаас авах шаардлага үүсэж байгаа билээ. Бид ч энэ шилжилтийн үед үйл ажиллагаагаа хувилбаржуулж, үйлчлүүлэгчиддээ илүү ойртон, үйлчилгээний шинэ боломжуудыг нээсээр байна. Үүний нэг нь бидний ашиглалтанд оруулаад байгаа сайтын үйлчилгээ юм.
Манай www.goodsoil.mn сайтаас та бүхэн шууд төлбөрөө төлж бараа бүтээгдэхүүн худалдан авч, гэртээ үнэгүй хүргүүлэх боломжтой. Түүнээс гадна бид сайтаараа дамжуулан хүүхэд залуучуудад хөгжмийн боловсролыг системтэй, цогц байдлаар үнийн хувьд хамгийн хямдаар цуврал сургалтуудыг явуулж байгаа.
Тун удахгүй бид сайтынхаа влог, лайв, мэдээ мэдээлэл булангуудаараа дамжуулан залуучуудад хэрэгтэй, хүүхэд залуусын мэдлэгийг тэлэх олон янзын контентийг үйлдвэрлэн хүргэх болно.
Та бүхэн манай сайттай хамт байгаарай.
Сайн хөгжмийг сайн хөрсөөс...
Бэлтгэсэн. СайнхХөрс