Гэр бүлийн хүчирхийлэл ба цар тахал


Гэр бүлийн хүчирхийлэл ба цар тахал

 

Он гарсаар 2388 хүн нас баржээ.

Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл болон амиа хорлож буй гэмт хэрэг нэмэгдсэн гэнэ.

Goodsoil

Гэр бүлийн амьд харилцааг эрхэмлэж, асуудал гарвал сайхан сууж байгаад сэтгэлээ онгойтол, асуудлаа шийдвэрлэх хүртэл ярилцаад сууж сурах хэрэгтэй.

Архи согтууруулах ундааны зохист хэрэглээг хэвшүүлэх хэрэгтэй. Аливаа хаасан боосон зүйлсийг сөрж, эрж хайж хэрэглэдэг нь хүний төрөлх асуудалтай зан чанар. Хааж боох нь асуудлыг шийдэх гаргалгаа биш тул зохист хэрэглээг илүү сурталчлах нь зөв юм.

Мөн гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн соёл, хүүхэд хүмүүжүүлэх арга ухааны талаар компанит ажил, соён гэгээрүүлэх, ухуулж таниулах материал, контентүүдийг үйлдвэрлэж олон нийтэд нөлөөлөх ажлыг үе шаттай, системтэй явуулах хэрэгцээ байна.

Цар тахал л биш бол бусад нь хамаагүй мэт тоо баримтыг нууж, ард иргэдээ эрсдэлд оруулах нь төр засгийн мунхаглал.

Цар тахлыг таслан зогсоох ганц арга нь хөл хорио бишээ. Иргэдийн зан үйл ухамсарт нөлөөлөх л чухал.

Нийтээр нь бус хэсэгчилж, арга хэмжээ авах шаардлагатай.

Таны хөршийнд хэрүүл тэмцэл, зодоон цохион болж байвал холбогдох төрийн байгууллагуудад шууд мэдэгд.

Асуудал, буглаа хоёр ил гарч байж, эдгэрдэг.

#СайнХөрс






Амжилттай!
Сагсанд нэмлээ!
Нэвтрэн орно уу!    
Нэвтрэн орно уу!    
Хадгалсан байна!
Нэмсэн байна!
* тэмдэгтэй талбаруудыг бөглөнө үү!
chat icongoodsoil