“VICFIRTH“-н түүх


“VICFIRTH“-н түүх

Бидний мэдэх Vicfirth 1930 оны 6 сарын 2 ны өдөр Winchester, Massachusetts мэндэлжээ. Вик Ферт Бостоны найрал хөгжимд / Boston_Symphony_Orchestra / яруу хэнгэрэг  /тимфани/  хөгжим тоглодог байжээ. Тоглож байхдаа илүү дээр бөмбөрийн цохиур зохион бүтээх санааг олжээ. 

Goodsoil

Худалдан авсан цохиурууд нь түүний сэлтгэлд хүрэхгүй байсан тул, тэрээр өөртөө зориулан цохиур урлаж эхэлсэн нь түүний бизнес санаа болж, улмаар зарж борлуулдаг болсон байна. 

Нэг өдөр барьж явсан нилээд олон цохиураа шалан дээр унагах үедээ, бүгд өөр өөр дуу авиа гаргаж байхыг олж сонсжээ. Энэ нь түүнд хос цохиурууд хоорондоо чийгшил, хүнд, нягтаараа адилхан байж гэмээнэ, яг ижил дуу авиа гаргадаг хэмээх сэжүүрийг өгсөн байна. 

Өнөөдөр Вик Фертийн үйлдвэр өдөрт 85000 бөмбөрийн цохиур нийлүүлдэг болж, зах зээлийн 62 хувийг эзэлж чаджээ. Түүний бүтээгдэхүүний гол уриа үг бол " Хамгийн төгс хослол". 

Goodsoil

Вик Фертийн цохиурууд зориулалтаасаа шалтгаалаад есөн өөр төрлөөр үйлдвэрлэгддэг байна. Тэдгээр цохиуруудыг нэрлэвэл  2b, 3A, 5A, Extreme 5A, 7a, 8D, 55A, 85A. 

"Гүүд Сойл" хөгжмийн дэлгүүр нь VICFIRTH брэндийн 5А цохиурыг 43000 төгрөгөөр борлуулдаг. 

Goodsoil

 

Мэдээг бэлтгэсэн: #СайнХөрс 

Эх сурвалж: Vicfirth Wikipedia






Амжилттай!
Сагсанд нэмлээ!
Нэвтрэн орно уу!    
Нэвтрэн орно уу!    
Хадгалсан байна!
Нэмсэн байна!
* тэмдэгтэй талбаруудыг бөглөнө үү!
chat icongoodsoil