Бусдын амьдарлд бүү оролц, хар мэдээнд бүү авт.
Харгис нийгмийн өөрчлөх суурь нь хүүхдийн хүмүүжил. Багаас нь бусадтай өөрийгөө харьцуулдаггүй, бусдын амьдралд хошуу дүрдэггүй л өсгөх хэрэгтэй.
Урдахаа хий, эхэлсэн ажлаа дуусга. Бусдад бүү төвөг уд гэж л сурга.
Нийтийн дунд сонсогдох харгис гэмт хэргүүдийн талаарх мэдээллийг ТВ, сайт, хэвлэлүүд үйл явдлаар нь нарийн сайхан тайлбарлаж, нүдэнд үзэгдэж, тархинд хоногштол тайлбарлаж өгсний үр дүнд, бусдын амьдралд дурлах олон нийтийн сонирхолд нэвт шувт хар муу мэдээ хүрдэг.
Үүний үр дүнд хүмүүс стресдэж байна. Сэтгэцийн өвчлөлтэй болж байна. Өөрөө хүчирхийлэл үйлдэх сэдэл болж, тэдгээр гэмт хэргийн мэдээллүүд даган дуурайх хичээл болж байгааг үгүйсгэх аргагүй.
Тиймээс та / чи / өөрийгөө болон хүүхдүүдээ зөв хүмүүжүүл. Та /чи/ өөрөө бусдын амьдралаас хошуугаа ав. Бусдын амьдралтай өөрийн амьдралыг бүү жиш.
Бид бүгд өөр, бидний чадамж өөр. Хүлээн зөвшөөр. Урдах, урдахаа л чанартай, үнэнч гүйцэтгэ.
Баярлалаа.
#СайнХөрс