Бүгд гэртээ, харин улс юу хийж байна вэ
Гайхаж байна.
Өвчин тахал даамжирч, үхэл нэмэгдэж, бүх улсаас тогтоосон онц байдлын хүрээнд зөвшөөрөгдсөн 15 аж ахуй нэгжид хамаарах хүмүүсээс бусад нь гэр гэртээ хариуцлагатай сууцгааж байна.
Зөвшөөрөгдсөн гэх 15 аж ахуй нэгжийн алба хаагчдыг өөрийн машинаараа тогтоосон цагт явах, аль болох хувийн унаагаар явахыг дэмжих байтал бөөн бөөнөөр нь цагийн хязгаартай автобусанд чихэж байгаа нь ард иргэдээ бодсон төр засгийн шийдвэр гэж лав харагдахгүй байна.
Мөн зөвшөөрөгдсөн байгууллагуудынхаа үйл ажиллагааг хэвийн явуулах ямар ч сэтгэл энэ төр засагт алга. Цахимаар QR зөвшөөрөл хүссэн ч авч чадаагүй байгууллагууд эхнээсээ алдагдал хүлээгээд, үйл ажиллагаагаа зогсоод байна.
Үйл ажиллагаа нь зогсдог ч, банкны хүү нь зогсдоггүй, түрээсийн төлбөр нь зогсдоггүй нөхцөлд энэ жижг бизнесүүд чинь хэр удаан тэсэх билээ.
------------------------------------------------------------------------
Өвчин тахлын үед эрүүл мэндийн байгууллага нь дархлаагаа дэмж гэж суртал ухуулга явуулж байгаа ч, хоол ундгүй болсон иргэд яаж дархлаагаа дэмжих вэ? тэдгээр иргэд рүү хандсан ямар дэмжлэг тусламж яваа бол!!!
Хүний дархлаа хоол ундтай, агаар салхинд гарч, идэвхитэй хөдөлгөөн хийснээр дэмжигддэг. Гэтэл гэрээсээ ч гарах боломжгүй хөл хорионд байгаа хүмүүс яаж эрүүл дархлаатай байх билээ.
Жил гаруй хугацаанд гэртээ түгжигдсэн нялх үрс минь эхнээсээ жаахан хөдөлгөөн хийгээд амьсгаадах, үе мөч нь өвдөх зэргээр хөдөлгөөний дутагдалд орж байна.
-----------------------------------------------------------------------
Энэ бүхнийг эрүүл ухаанаар харж чадах сайд дарга энэ Монголын төрд үнэхээр алга.
ЭМШУИС-н дэд захирал нь японы жишээг яриад уулга алдаж байна лээ зурагтаар...
Хүнээ боддог улс, хатуу хөл хорионы үед гэрээсээ 15км дотор гарч болно. Нэг дор, 2-оос дээш хүн явахгүй. Зөвшөөрөгдсөн амны хаалтыг зүүнэ. Хүнгүй газар бол аль болох маскгүй явж, цэвэр агаар амьсгал гэж заасан байсныг ярьсан.
Мөн аль болох нийтийн унаагаар зорчилгүй, хувийн унаатайгаар ажилдаа явах, ид ажлын оргил цагуудад, нийтийн тээвэр, метроны явах цагийг ойртуулах замаар нийтийн тээвэрт бөөгнөрөл үүсгэхгүй байх зохицуулалтыг хийжээ.
Түүнээс гадна дархлаажуулалтанд бүрэн хамрагдсан иргэдээ ажил хөдөлмөрөө хийх нөхцөл боломжийг гаргах замаар дархлаажуулалтыг идэвхжүүлж буй нь цаанаа бодолтой байгааг хэлж байсан.
Гэтэл манайхны шийдвэр анхнаасаа дэлхийн жишгээс хальж, шинжлэх ухаанч бусаар асуудалд хандсан нь өнөөдрийн Монголд үүсээд байгаа халдварын нөхцөл байдлыг бий болгож, ард иргэдээ нийтээр нь эрсдэлд оруулсан гэж би хувьдаа үзэж байна.
Хүнээ боддог улс бол дархлаажуулалтаа яаравчлуулж, аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, эрдэмтдээ сонсож, тэдний зөвөлгөөн дээр тулгуурлан төлөвлөх учиртай юм.
Эдийн засгийн гол чухал салбаруудаа огт зогсоолгүй, үйл ажиллагааг нь дэмжиж, УОК-с гаргасан шийдвэр бүрээ даргын үзэмжээр бус нэгдсэн журмаараа зохицуулж, хүнийхээ төлөө баймаар байна шүү.
Гэртээ байхыг нэг ч удаа эсэргүүцсэнгүй, харин ч, дуулгавартай сахиж байна. Гол нь энэ урт хугацаанд хааж боогоод ямар үр дүн гарав.
Цаашид ямар үр дүн гаргахын төлөө юу хийх вэ!!! энэ хөл хорионы үр дүнд тархалт хэдэн хувиар буурч, хичнээн хүн вакцинд хамрагдаж, шат дараатайгаар ямар ямар үйл ажиллгаа нээгдэж, 9 сарын 1 гэхэд хүүхэд багачууд ямар үе шаттай хичээл сургуульдаа хамрагдах, түүнээс өмнө хүүхэд багачуудыг хэрхэн дархлаажуулах зэрэгт хэн бодлоо чилээж байна.
Хааж боохоос өөр шидгүй төрийн муйхар бодлогын золиос болж буй иргэдийг төлөөлж, БЗД дүүргийн 26-р хорооны иргэн Б_Бат-Эрдэнэ бодлоо та бүгдтэй хуваалцав.