Тайзны техник хэрэгслийг ерөнхийд нь аппаратур гэж ярих нь түгээмэл.
Тайзны техник хэрэгсэл дотроо хэд хэдэн төрөл байх бөгөөд дараах байдлаар хялбар ойлгож болно.
- Танд амьд хөгжим дуугаргах хэрэгцээ шаардлага үүслээ гэж үзье. Энэ тохиолдолд эхлээд мэдээж миксер буюу пульт, чадлын өсгөгч, нам чанга яригч, шингэн чанга яригч болон зурвас хуваарилагч зайлшгүй хэрэгтэй гэсэн үг. Үүний дээр хоолойн эффэкт, график экулайзер зэрэг нэмэгдэж болно.
- Харин энгийн хурал зөвлөгөөний зааланд өөр дээрээ чадалтай миксер болон шингэн чанга яригч байхад болно.
- Ихэнх газрууд амьд хөгжим дуугаргадаг ч зөвхөн шингэн яригчаар дуугаргадаг учир дуугаралт бохир бас хахаж дуугарч, цаашлаад яригчаа шатаах эрсдэл гардаг. Тйим учраас цахилгаан хөгжмүүд залгаж буй бол тэр дундаа бэйс гитар ашиглаж буй бол заавал нам яригч хэрэгтэй. Үүний дараа бэйс гитар болон даралтад хөгжмийн нам бүдүүн өнгө болон бөмбөрийг ялгаж нэг зурвасаар гаргах, хүний хоолойны нарийн өнгө болон гоцлол гитарын нарийг өнгийг ялгаж өөр нэг зурвасаар гаргахын тулд зурвас хуваарилагч хэрэг болно. Та дээрх хэлсэн шиг нам яригч болон шингэн яригчаараа дуугаралтаа ялгаж гаргавал хамгийн зөв цэвэр дуугарч мөн ямар нэг эрсдэл бага үүснэ.
Энд энгийн товч зөвлөгөөг хүргэсэн бөгөөд танд өөр ямар хэрэгцээ шаардлага байвал бидэнтэй холбогдон зөвлөгөө авах боломжтой.