Хөгжмийн модны төрөл
Модон хөгжим төрлөөсөө хамааран хэд хэдэн төрлийн модоор хийгддэг. Жишээлбэл Монголын үндэсний хөгжим болох морин хуурыг хус, нарс, хар мод ашиглан хийдэг бол гитар хөгжмийг гацуур, зандан мод, агч мод, сарнайн мод буюу rosewood зэргийг ашиглан хийх нь элбэг байдаг. Хийл хөгжимд ихэвчлэн tonewood болон гацуур мод ордог.
Гацуур модоор хөгжмийн зэмсгийн их бие хэсгтйг хийдэг шалтгаан нь зөөлөн хэрнээ хөгжмийн дуугаралт буюу акустик дуугаралтанд сайн байдаг.
Харин сарнайн мод, агч мод, зандан мод зэрэг нь илүү хатуу байдаг учир модон хөгжмийн зэмсгийн гар ба арын хэсгийг илүү тохиромжтой байдаг.
Та хэрвээ хөгжмийн зэмсэг сонгон авах гэж байгаа бол тухайн хөгжмийг ямар материалаар хийснийг мөн шалгаж байгаарай.