Menu

Бидний тухай

Бидний тухай




Goodsoil

Манай компани нь 2014 оноос хойш хөгжмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд хөгжмийн бүх төрлийн зэмсэг, хөгжмийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийг оруулж худалдаалж байсан. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа төгөлдөр хуур, гитар, үкүлэлэ, морин хуур, хийл хөгжмийн сургалтуудыг дэргэдээ явуулж ирсэн.

Монголын хөгжим сонирхогч залуусын дунд танигдаж байгаа шинэ дэлгүүрүүдийн нэг бөгөөд 2017 оноос эхлэн гудамжны хөгжимчдийн цугларалт, гудамжинд тоглох “ ГУДАМЖИЙГ – ХӨГЛӨЕ ” өдөрлөгүүдийг жил бүр тасралтгүй зохион байгуулж ирлээ.

 

Бид үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжсөөр ирсэн.

Та бүхэнд цаашид ч, худалдан авалт хийхэд илүү дөхөм, түргэн шуурхай үйлчилгээг санал болгохоор идэвхийлэн ажиллаж байна.

Бид өөрийн дэлгүүрийн албан ёсны  www.goodsoil.mn вэб хуудсыг бүрэн ажиллагаанд оруулаад байгааг дуулгахад таатай байна. Тун удахгүй андройд болон IOS үйлдлийн систем дээр ашиглах аппликешн бэлэн болно. 

Бид таны авсан бараа бүтээгдэхүүнийг гэрт тань хүргэх хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Мөн онлайн зээлээр хүссэн хөгжмийн зэмсгээ худалдан авах боломжийг нээхээр ажиллаж байна.

Хөгжим сонирхогч та бүхэндээ үйлчилгээгээ ойртуулах үүднээс 13-р хороололд шинэ салбараа нээгээд удаагүй байна.

Мөн хөгжмийн цахим хичээлүүдийг вэб хуудсаараа дамжуулан цувралаар хүргэн ажиллаж байна.

Хөгжим сонирхогч та бүгдийнхээ дэмжлэгээр бид цаашид та бүхэндээ илүү сайныг, илүү сайнаар хүргэх болно.

Бид дэлхийн брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр, дэлхийн үнээр борлуулдаг.

Борлуулсан бараа бүрт албан ёсны баталгаа өгдөг.

Борлуулсан бараа бүтээгдэхүүнд засвар үйлчилгээ үзүүлдэг.

Бид нөат төлөгч байгууллага болсныг албан ёсоор илэрхийлж байгаадаа баяртай байна.

Нэг үгээр хэлбэл нэг хүний эрхэлдэг байсан панз, байгууллагын хариуцлагатай бүтцэд орж, чанаржиж байна.

Та бүгдийг хүндэтгэсэн:

#СайнХөрс


 

БИДНИЙ ЗОРИЛГО

Нэр хүнд бүхий дэлхийн шилдэг брэндүүдийг, хөгжим сонирхогч, хэрэглэгч залуусдаа дэлхийн үнээр хүргэх.


 

БИДНИЙ УРИА

Сайн хөгжмийг, сайн хөрсөөс





Амжилттай!
Сагсанд нэмлээ!
Нэвтрэн орно уу!    
Нэвтрэн орно уу!    
Хадгалсан байна!
Нэмсэн байна!
* тэмдэгтэй талбаруудыг бөглөнө үү!