Menu

Бидний тухай

Бидний тухай




Goodsoil

Манай компани нь 2014 оноос хойш хөгжмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд хөгжмийн бүх төрлийн зэмсэг, хөгжмийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийг оруулж худалдаалж байсан. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа төгөлдөр хуур, гитар, үкүлэлэ, морин хуур, хийл хөгжмийн сургалтуудыг дэргэдээ явуулж ирсэн.

Монголын хөгжим сонирхогч залуусын дунд танигдаж байгаа шинэ дэлгүүрүүдийн нэг бөгөөд 2017 оноос эхлэн гудамжны хөгжимчдийн цугларалт, гудамжинд тоглох “ ГУДАМЖИЙГ – ХӨГЛӨЕ ” өдөрлөгүүдийг жил бүр тасралтгүй зохион байгуулж ирлээ.

 

Бид үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжсөөр ирсэн.

Та бүхэнд цаашид ч, худалдан авалт хийхэд илүү дөхөм, түргэн шуурхай үйлчилгээг санал болгохоор идэвхийлэн ажиллаж байна.

Бид өөрийн дэлгүүрийн албан ёсны  www.goodsoil.mn вэб хуудсыг бүрэн ажиллагаанд оруулсан. Мөн андройд болон IOS үйлдлийн систем дээр ашиглах аппликешн хэвийн ажиллаж байна. 

Бид таны авсан бараа бүтээгдэхүүнийг гэрт тань хүргэх хүргэлтийн үйлчилгээг ч мөн нэвтрүүлсэн.

Мөн онлайн зээлээр хүссэн хөгжмийн зэмсгээ худалдан авах боломжийг нээж өгсөн бөгөөд одоогоор #Storepay #lendpay #netpay #transcapital #netcapital зэрэг зээлийн боломжууд үүсээд байгаа билээ.

Мөн хөгжмийн цахим хичээлүүд-ийг вэб хуудсаараа дамжуулан цувралаар хүргэн ажиллаж байна. Энэхүү сургалтууд нь манайхаас хөгжмийн зэмсэг худалдан авсан хүн бүрт үнэ төлбөргүйгээр хүрч байгаа юм.

Хөгжим сонирхогч та бүгдийнхээ дэмжлэгээр бид цаашид илүү сайныг хүргэх болно.

Бид дэлхийн брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр, дэлхийн үнээр борлуулдаг. Одоогоор гитарын #crafter, Ibanez, epiphone, kepma, eastman брэндүүдийг, яригч #Audiocenter, EV, Betathree, Mackie, Turbosound, микрофон Senheiser, mackie, shure, Newman, Audiotechnika, Rode, суурь Aweda, Superfix брэндүүдийг оруулан худалдаалж байна. 

Борлуулсан бараа бүрт албан ёсны баталгаа өгдөг.

Борлуулсан бараа бүтээгдэхүүнд засвар үйлчилгээ үзүүлдэг.

Бид нөат төлөгч байгууллага.

Нэг үгээр хэлбэл нэг хүний эрхэлдэг байсан панз, байгууллагын хариуцлагатай бүтцэд орж, чанаржиж байна.

Та бүгдийг хүндэтгэсэн:

#СайнХөрс


 

БИДНИЙ ЗОРИЛГО

Нэр хүнд бүхий дэлхийн шилдэг брэндүүдийг, хөгжим сонирхогч, хэрэглэгч залуусдаа дэлхийн үнээр хүргэх.


 

БИДНИЙ УРИА

Сайн хөгжмийг, сайн хөрсөөс





Амжилттай!
Сагсанд нэмлээ!
Нэвтрэн орно уу!    
Нэвтрэн орно уу!    
Хадгалсан байна!
Нэмсэн байна!
* тэмдэгтэй талбаруудыг бөглөнө үү!